Арьс арчилгаа гэж юу вэ?

Gerle Flamme
2 min readMar 9, 2021

--

Арьс арчилгаа гэж юу вэ? гээд бодохоор хариулт нь уул нь маш энгийн, гэхдээ бас яг юу ч юм бэ дээ гэж бас бодогддог. Төрөхөд л нэг арьс арчилгаа гэж зүйлийг нас биенд гүйцсэн эмэгтэй хүн заавал хийх ёстой юм шиг санагддаг байсан сан. Аргагүй биз дээ хүн бүрийн анхны арьс арчилгааны талаарх мэдлэгийг түгээж, үлгэрлэдэг хүн нь ЭЭЖ нар байдаг байх. Миний хувьд ч адил.

Гэхдээ сүүлийн 10 жил арьс арчилгаа гэдэг зүйлд эргэлт болсон гэж хэлж болно. Энэ зүгээр л ээж, эгч нарын хийдэг нэр төдий зүйл биш, бүр ШАЛ ӨӨР юм болж хувирсан. Юу вэ? гэж үү? Миний л бодол. Энэ бол эмэгтэй хүний нэрийн хуудасны нэг хэсэг, бие авч явах соёл, амьдралын хэв маяг. Нөгөө нэг аль дээрээс л байсан саван тос чинь одоо бүр ийм боллоо гэж бодож байна уу? Тийм ээ! Тийм болчихсон шүү! Цаашид ч бүр юу болохыг хэн ч мэдэхгүй.

Та нар санал нэг биш байж болох ч би арьс арчилгаандаа анхаардаггүй эмэгтэй хүнийг яг л нүүр гараа угаадаггүй жаахан заваандуу, арчаа муутай хүн гэж боддог. Энэ бол МАШ ТОМ СОЁЛ болсон. Энэ соёл нь бас зүгээр ч нэг суучихгүй ээ, мэдлэг, мэдээлэлтэй болж байж сууна. Ингээд бодохоор сурган хүмүүжүүлээд байгаа ч юм шиг. Арьс арчилгааг хийхэд ганцxан арьс л гоё болдог гэвэл үгүй шүү! Чамд биеэ зөв авч явах, цэмцгэр, цэвэр байх соёл тэр чигтээ суух болно. Бас чи ийм соёлтой хүн гэдгээ өдөр бүр өөрөөсөө мэдэрч амьдралаас нэг төрлийн кайф авна. Өөрийгөө хайрлаж, өөртөө цаг гаргах нь арьс арчилгаанаас эхэлж болно шүү дээ. Ингээд л чи өөрөө ч анзаараагүй байхад хүн бүр чиний арьсыг анзаарч, чиний соёлоос суралцаж, чамаас мэдлэг авахыг хүсэх болно. Энэ нь чиний хэвлүүлээгүй, эмэгтэй хүн бүрийн өөртөө бий болгохыг хүсдэг нэрийн хуудас юм.

Арьс арчилгаа надад зүгээр ч сайхан арьсыг бий болгож өгөөгүй, арьс сайхан байхын тулд зөв амьдралын хэв маягтай байхад хүртэл сургасан. Би нойр ямар чухал болох, идэж хэрэглэж байгаа бүхэн минь ямар учиртай болох, эрүүл мэнд ямар үнэ цэнэтэй болохыг төдийлөн мэдэрч амжаагүй байхад АРЬС АРЧИЛГАА надад бүгдийг заасан.

Зүгээр л хэдэн бүтээгдэхүүн тольны өмнө тавиад чи арьс арчилгааг хийдэг гэж өөрийгөө бодож байвал өөрөөсөө нэг асуугаад үзээрэй! Толинд хараад суухдаа арьстайгаа ярилцаж чаддаг уу гэдгээ? Тийм бол чи арьс арчилгааг бүрэн ойлгожээ!

--

--

Gerle Flamme
Gerle Flamme

Written by Gerle Flamme

Ас, Үргэлж гэрэлт!

No responses yet